THE DOWNTOWN
АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ
THE DOWNTOWN
ОФФИСИЙН Ү̄ЗҮҮ̄ЛЭЛТ
THE DOWNTOWN
ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ

БАРИЛГЫН ТУХАЙ

The DownTown

Дөрвөн уулын дунд, урсгал цэнгэг уст Туул, Сэлбэ голын бэлчирт өглөө наран эрт мандаж, оройн наран удтал ил байх 'Алтан тэвшийн хөндий' эдүгээх улсын нийслэл Улаанбаатар хотын байрлаж буй газар билээ. Богд гэгээн Бээжингээс Хиагт хүрэх замын дунд орших Богд уулыг ламын хүрээ байхад таарах газар хэмээн шинжин суурьшсанаар 1778 онд `Өргөө` нэртэйгээр Монголын шарын шашны төв, Халх Монголын улс төрийн төв, гадаад дотоод худалдааны чухал зангилаа төв болон байгуулагдсан түүхтэй.

Өдгөө Улаанбаатар хот маань өрнө дорнын өндөр хөгжилтэй орнуудтай зэрэгцэн хөгжиж өндрөөшөө өргөөшөө өргөжин тэлсээр байна. Нийслэл хотын урлаг соёл, банк санхүү, өндөр зэрэглэлийн зочид буудал, албан байгууллагууд төвлөрсөн, олон улсын худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, бизнессийн хамгийн таатай орчин болох энэ бүсэд `The DownTown` оффис, үйлчилгээний барилга нь орчин үетэйгээ хөл нийлүүлэн өнгө төрхөө гайхуулан сүндэрлэн бослоо. `The DownTown` нь олон улсын шаардлагад нийцсэн, орчин үеийн ухаалаг архитектор төлөвлөлт хийцлэлтэй, аюулгүй байдлыг хангасан тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байгууламж юм. Бид харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ нэр хүнд, аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэн ажилладаг .

img
img

01

АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ

“ The DownTown ” барилгын зургийг гаргахдаа модерн загварыг ашиглан өвөрмөц шийдлийг бий болгосон. “ The DownTown ” барилга нь орчин үеийн загвар хийц бүхий сайн чанарын материалуудаар баригдсан бөгөөд чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан болно.

02

ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ

Барилгын интерьер экстерьерийг БНСУ-ын зургийн DoSHIN компани гаргасан. “The DownTown” барилгын давхар бүр нь өөр өөрийн гэсэн өрөөний зохион байгуулалт бүхий интерьерийн шийдэлтэй бөгөөд хэрэглэгч төлөвлөлтөө өөрийн хүссэн нөхцлөөрөө өөрчлөх боломжоор хангаж өгсөн, цэвэр цэмцгэр саруул орчинг бүрдүүлж өгсөн нь давуу талтай.

img
img

03

ОФФИСИЙН Ү̄ЗҮҮ̄ЛЭЛТ

Цонх: БНСУ-д үйлдвэрлэгдсэн систем цонхыг цогцоор нь суурилуулж өгсөн. Лифт: Тус барилга нь OTIS Elevator Korea компанийн зүүн өмнөд Азийн орнууд руу экспортлогддог “СИГМА” фирмийн 24 цагийн ажиллагаа бүхий 4 иж бүрдэл цахилгаан шаттай бөгөөд цахилгаан шатанд нэмэлтээр “Карт уншигч”-ийг суурилуулсан нь тухайн давхарт гадны хүн орохоос сэргийлж өгсөн давуу талтай.

Хотын А зэрэглэл
нэр хүндийн
баталгаа

Хотын төвд "А" зэрэглэлийн бүсэд гадна талбайн үзэгдэх орчин сайтай, бизнесийн таатай орчин нөхцөл бүхий "The Downtown" барилга нь бизнес эрхлэгч таны ая тухтай орчин, нэр хүндийн баталгаа байх болно.

40

Аз жаргалтай харилцагч

500

Өдөр

490

Өдөр

ТҮРЭЭСЛЭГЧИД